Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 08:11:32
Хаврын хөрсний угтвар чийгийг 2023 оны намар хөрс хөлдөхийн өмнөх чийгийн нөөц, 2023-2024 оны өвлийн бэлчээрийн цасны зузаан, хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан тооцож үнэллээ.
Хүснэгт 1. Хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2024 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан тооцоогоор: Уриншилсан болон гуурс, төмсний талбайн хөрсний 0-20 см-ын гүндээ 78-125%, 0-50 см-ын гүндээ 81-109%, 0-100 см гүндээ 75-97% чийгтэй буюу хангалттай сайн, бэлчээрийн талбайн 0-20 см-ын гүнд 32% буюу хангалтгүй чийгтэй, 0-50, 0-100 см-ын гүндээ 48-55% дунд зэргийн чийгтэй байхаар урьдчилсан төлөв гарлаа.
Үнэлгээ: 0-40% чийг хангалтгүй, 40-60% чийг дунд зэрэг, 60%-аас дээш чийг хангалттай гэж тооцогддог.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Л.ГҮНЖИДМАА